Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА” НЭГДСЭН УУЛЗАЛТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОЛЛОО

2026/09/11

Тус төвөөс байгууллагын үйл ажиллагааг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ойртуулах, танилцуулах, салбарын хөгжлийн чиг хандлагыг таниулах үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцох, ирүүлсэн саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Уулзалтаар төвийн удирдлага, албадын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. Үүнд:

-Салбарын статистик мэдээллийн тогтолцоо, зохион байгуулалт, шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичиг, цахимжилтын уялдаа

-Салбарын цахимжилтын чиглэл, шинээр хөгжүүлсэн мэдээлэл солилцооны системийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлын зохион байгуулалт, уялдаа, эрх зүйн баримт бичиг

-Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан хуулийн танилцуулга, тархины үхэл тодорхойлох багийн үйл ажиллагааны үр дүн

-Гадаад эмчилгээнд хамрагдах иргэдийг эмчлүүлэхэд гадаад, дотоод хамтын ажиллагааны уялдаа

-Магадлан итгэмжлэлийн шинэчлэгдсэн батлагдсан журам, шалгуур, эрсдэл аюулгүй байдлын үйл ажиллагаа, тайлагналт, цахимжилт

-Салбарын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоо, зохион байгуулалт, шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичиг

Нэгдсэн уулзалт сургалтад Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар