“ГАДААД ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026/09/10Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Гадаад эмчилгээг зохицуулах алба хамтран гадаад улсад эмчлүүлэх үйл ажиллагааны эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор иргэдийн гадаад эмчилгээг зохицуулах журам, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн шинэчилсэн жагсаалтын төслийг хэлэлцүүлэх “Гадаад эмчилгээний зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөл, ЭМХТ-ийн Гадаад эмчилгээг зохицуулах алба, Хүний нөөц хөгжүүлэх алба, Гадаад эмчилгээний дүгнэлт гаргах комисс бүхий эмнэлэг, төвийн дарга, захирал, мэргэжилтнүүд оролцлоо.
Иргэдийн гадаад эмчилгээг зохицуулах журам, манай улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтыг өвчний олон улсын ангилал (ICD-10, ICD-9 CM) -тай уялдуулан шинэчлэх төсөлд яамны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, эмч, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг авч журмын төсөлд тусган батлуулж, хэрэгжүүлэхээр болов.







Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ