Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

“CEOMETS” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИНТЕРВЕНШНЛ КЛИНИКИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДЭД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/09/09

Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан (KOFIH)-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Монгол улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чадавхыг сайжруулах (CEOMETS) хөтөлбөр” хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан 3 удаагийн сургалт байгуулах бөгөөд “ИНТЕРВЕНШНЛ КЛИНИКИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ” сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтран 2026 оны 09 дугаар сарын 07-10-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийг түшиглэн зохион байгуулж буй онол, практик хосолсон уг сургалтад ангиографийн аппарат суурилагдсан  төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон  Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт 16 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч оролцож байна. Тус сургалт нь Үндэсний хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар