Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.8 сар
32,504
Халдварт бус өвчин 2026.8 сар
2,401,942

БНСУ-ЫН KOFIH-ИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2026/09/09

БНСУ-ын Олон Улсын Эрүүл Мэндийн сан(KOFIH)-гийн дэмжлэгээр 2027-2032 онд 6 жилийн турш хэрэгжүүлэх Монгол улсын зүүн аймаг болон Улаанбаатар хотын ХБӨ-ний тусламж үйлчилгээг сайжруулах төслийн төлөвлөгөөг боловсруулах Канбуг Самсунг Эмнэлгийн төслийн багийнхан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, мэргэжилтнүүдтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцлоо.
Төслийн хүрээнд ХБӨ-ний нөхцөл байдлыг судалж, улсын бодлого, хууль эрхзүйн орчинтой танилцаж Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд зориулсан төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.

Төслийн хамрах хүрээ: Улаанбаатар 6 дүүрэг, Зүүн 5 аймаг
- Иргэдийн ХБӨ талаарх мэдлэг, боловсролыг сайжруулах
- Цахим эрүүл мэнд, телемедицинг нэвтрүүлэх
- ХБӨ—ний тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар