ОХУ-ЫН “РОСАТОМ” КОРПОРАЦЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/09/08Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ОХУ-ын “Росатом” корпорацын удирдлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Медскан” группийн хооронд 2025 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, ХНХА-ны дарга Д.Дондогмаа, ЗА-ны дарга Ш.Солонго, холбогдох мэргэжилтэн нар болон “Росатом” корпорацын Олон улсын төслүүдийг хөгжүүлэх департаментын дэд захирал Ермолаева А.А., Төслийн чиглэл хариуцсан удирдагч Коптелов К., Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болох “РАМ Спарк Энтерпрайз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Демин С.И. болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.
Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл солилцох урсгал, зохицуулалтыг тодорхой болгох, ОХУ-ын тэргүүлэх эмнэлгүүдтэй хамтран ажиллах болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тохиролцлоо.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026/09/07
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ