ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/282026 оны 08-р сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Монголын Эрүүл Мэнд Нийгмийн Дэвшил Холбоо ТББ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, манлайллын чадавхыг хөгжүүлэх
- Хиймэл оюун ухаан, дижитал технологи болон инновацын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
- Олон улсын сургалт семинар, хэлэлцүүлэг, хөгжлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
- Эрүүл мэндийн салбарын судалгаа, шинжилгээ, үнэлгээг хамтран хийж судалгааны үр дүн, нотолгоонд тулгуурласан санал, зөвлөмж боловсруулах
- Эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хиймэл оюун ухаан, дижитал технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх
- Орон нутаг болон салбарын сайн туршлага, инновацын санаачилгыг тодорхойлох, зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн үндэсний болон олон улсын мэргэжлийн сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад, дотоодын байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо болон бусад холбогдох талуудтай хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ