Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.6 сар
26,044
Халдварт бус өвчин 2026.6 сар
1,895,506

ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 63 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/07/27

Тус төвөөс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих 2025–2028 оны төлөвлөгөөний хүрээнд  “Эмнэлзүйн сургагч багш” бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтыг төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын сургалт зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор эмнэлзүйн сургагч багш бэлтгэх стандарт хөтөлбөрөөр зохион байгуулдаг бөгөөд энэ удаад  Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн нийт 24 эмч сургагч багш боллоо.

Цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг сургалт эрхлэх байгууллага болгон өргөжүүлэх, мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн байгууллагуудын сургалтын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж сургалтыг орон нутагт үе шаттайгаар зохион байгуулах юм.


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар