Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.5 сар
20,722
Халдварт бус өвчин 2026.5 сар
1,586,267

2026 ОНЫ 6, 7, 8 ДУГААР САРД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ СУНГУУЛАХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2026/06/30

Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан hr.hdc.gov.mn системд шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан, 2026 оны 6, 7, 8 дугаар саруудад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ илгээх тохиолдолд 2026 онд цуглуулах багц цагийг түр хугацаанд тооцохгүйгээр хүсэлтийг хүлээн авч байна.

Иймд өмнөх онуудад таны бүрдүүлэх багц цаг бүрэн хангагдсан бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ hr.hdc.gov.mn вэб суурьтай ДАН нэвтрэлттэй системээр нэвтэрч илгээнэ үү.

Харин ТА системийн шинэчлэл дууссаны дараа тасралтгүй сургалтанд хамрагдаж 2026 онд биелүүлэх багц цагаа нөхөж тооцуулах болно.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар