ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/25Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Ахисан түвшний сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын төвтэй хамтран эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг дээр зохион байгууллаа.

Уулзалтад төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудын сургалтын албаны төлөөлөл нийт 42 мэргэжилтэн оролцож, АШУҮИС-ийн Эмнэл зүйн ур чадварын төвийн симуляцийн сургалтын орчин, эмнэлгийн мэргэжилтний практик ур чадварыг хөгжүүлэх сургалтын дэвшилтэт арга, техник хэрэглэгдэхүүн болон Монгол-Япон эмнэлгийн сургалтын орчинтой танилцлаа.

Уулзалтын үеэр тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны үйл ажиллагаа, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэл болон АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа, сургалтын зохион байгуулалтын чиглэлээр мэдээлэл хүргэж, сургалт эрхлэх байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төгсөлтийн дараах сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ