Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.5 сар
20,722
Халдварт бус өвчин 2026.5 сар
1,586,267

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 62 дахь удаагийн сургалт зохион байгууллаа

2026/06/08

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих 2025–2028 оны төлөвлөгөөний хүрээнд эмнэлзүйн сургагч багш бэлтгэх стандарт сургалтын хөтөлбөрөөр “Эмнэлзүйн сургагч багш” бэлтгэх 62 дахь удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа.

Тус сургалт нь төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын сургалт зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх зорилготой юм. Цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг сургалт эрхлэх байгууллага болгон өргөжүүлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг орон нутагт үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Эмнэлзүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон Улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох төслийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн.

Хөтөлбөрийн үр дүнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй эмч, 500 гаруй сувилагч, 100 гаруй эх баригч эмнэлзүйн сургагч багшаар бэлтгэгдээд байна. Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төгсөлтийн дараах сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

Цаашид орон нутагт мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн байгууллагуудын сургалтын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар