Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.4 сар
14,413
Халдварт бус өвчин 2026.4 сар
1,274,797

Төмөр замын нэгдсэн эмнэлэгт явцын үнэлгээ хийж ажиллалаа

2026/06/02

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Төмөр замын нэгдсэн эмнэлэгт явцын үнэлгээ хийж ажиллалаа.

Явцын үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/412 дугаар тушаалаар баталсан “Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд зохион байгуулж, байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, хүний нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, эмнэлзүйн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон магадлан итгэмжлэлийн зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Үнэлгээний явцад холбогдох баримт бичиг, тайлан, бүртгэл, үйл ажиллагааны хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Үнэлгээнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүд болон Төмөр замын удирдах газрын холбогдох мэргэжилтэн хамтран ажиллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар