Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.4 сар
14,413
Халдварт бус өвчин 2026.4 сар
1,274,797

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИКИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026/05/28

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаатайгаар 510 гаруй эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл хариуцсан эмч мэргэжилтнийг хамруулан зохион байгуулж буй 3 өдрийн үндэсний бага хурал эхэллээ


Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 28  Эрүүл мэндийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран “Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний бага хурал”-ыг 2026 оны 5 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын МРМ хурлын их танхимд зохион байгуулж байна.

Тус бага хуралд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, тосгон, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 500 гаруй эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, бүртгэл мэдээллийн ажилтан, салбарын төлөөлөл оролцож буйгаараа онцлог бөгөөд үндэсний хэмжээний хамгийн өргөн хүрээтэй уулзалт, хэлэлцүүлгийн нэг болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Халид Шарифи болон салбарын удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Бага хурлын хүрээнд эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн чанар, уялдаа холбоо, ашиглалтыг сайжруулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшний бодлого, туршлага, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь үндэсний хэмжээнд эрүүл мэндийн статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү бага хурал нь эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар