ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/05/28Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийн чанар, бүртгэл, тайлагналын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2026 оны 5 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, тайлагналын чиглэлээр дэмжлэгт хяналт, үнэлгээ зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан дахь салбар, мөн өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, статистикч эмч, бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.



Ажлын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, тайлагналын тогтолцоог сайжруулах, мэдээллийн чанар, үнэн зөв байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж, Эрүүл мэндийн сайдын А/123 дугаар тушаал, эрүүл мэндийн салбарын цахимжилтын бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн оролцогч байгууллагуудын өдөр тутмын бүртгэл, мэдээллийн урсгал, тайлагналын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, практик зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлсэн нь энэхүү үйл ажиллагааны онцлог байв.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ