ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АШИГЛАГДАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРСАН МЭДЭЭЛЭЛ
2026/05/25 Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.”, хууль тогтоомжийн биелэлтэд Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын 2025 оны А/130, А/58 дугаар “Журам шаардлага шинэчлэн батлах тухай”, 2025 оны А/489, А/154 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус төвд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамж хөгжүүлэгч 3 компани 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлын хэсгээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн дахин орох хүсэлт ирүүлсний дагуу ажлын хэсгийн хурал 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Үүнд:
- Дижитал андмед ХХК-ийн “АндМед систем”
- Гандо софт ХХК-ийн “TelMed(suminfo) систем”,
- Бат Инкомме ХХК-ийн “Urkh.mn систем”,
Дээрх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжуудыг Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын 2025 оны А/130, А/58 дугаар “Журам шаардлага шинэчлэн батлах тухай”-ын нэгдүгээр хавсралтад заасан шаардлагын дагуу үнэлж ажлын хэсгээс дараах программ хангамжууд холбогдох шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Анхан шатны программ хангамж:
- Дижитал андмед ХХК-ийн “АндМед систем”
- Гандо софт ХХК-ийн “TelMed(suminfo) систем”,
- Бат Инкомме ХХК-ийн “Urkh.mn систем”,
Тайлбар: Энэхүү дүгнэлт нь холбогдох журмын хүрээнд хийсэн үнэлгээний үр дүнг мэдээлэх зорилготой бөгөөд программ хангамжийн ашиглалт, цаашдын үйл ажиллагаанд саад учруулах, хязгаарлах агуулга агуулаагүй болно.
АЖЛЫН ХЭСЭГ
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ