Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.4 сар
14,413
Халдварт бус өвчин 2026.4 сар
1,274,797

Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын арга зүйч нарын уулзалт зохион байгууллаа

2026/05/25

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг нийт 48 эрүүл мэндийн байгууллага, үүнээс орон нутгийн 8 байгууллага зохион байгуулж байна.

Тус төвөөс төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хүрээнд сургалт эрхлэх байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, арга зүйч нарыг чадавхижуулах, мэдээ мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох арга хэмжээг улирал бүр зохион байгуулдаг.

Энэ удаад 5 дугаар сарын 21-нд сургалтын арга зүйч нарын уулзалтыг зохион байгуулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн жил бүр уламжлал болгон явагддаг “Эмнэл зүйн сургалтад суралцагчдын нэрэмжит сарын аян”-ы үйл ажиллагаа, резидент эмч нарт зориулсан амилуулах суурь тусламжийн дадлага сургалт болон “Резиденпик” яаралтай тусламжийн блу кодын тэмцээний үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Уулзалтын үеэр мэргэшүүлэх сургалтын шинэчлэгдсэн чиглэл индекс, түүний дагуу шинээр боловсруулах шинэчлэх шаардлагатай сургалтын хөтөлбөрүүд, үндсэн мэргэшлийн сургалтын зохион байгуулалтын хүрээнд резидент эмчийн цагийн бүртгэл, цалин олголт болон резидент эмчийн ур чадварын тэмцээний зохион байгуулалтын чиглэлээр мэдээлэл өглөө.

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, эмнэл зүйн чиглүүлэгч багш О.Батгэрэл сургалтын төлөвлөгөө боловсруулах, үнэлгээ хийх арга зүйн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар