Уламжлалт анагаахын сувилагч, мэргээн заслын сувилагчдыг чадавхижуулах сургалт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 2026 оны 4-р сарын 13-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа
2026/05/22Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, өвлөн уламжлах, орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн бодлого гаргаж хэрэгжүүлэх хүрээнд манай салбар олон талт ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцооны ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхээс гадна Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан хөгжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадавхыг бэхжүүлэх шаардлагатай юм.

Энэ удаагийн сургалт нь “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж Монголын уламжлалт анагаахын сувилагч нарын ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн технологийг дэмжих Олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаагаараа онцлог байлаа.
.jpg)
Сургалтын нээлтэд ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хороо, ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны технологийн газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга удирдлага болон тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга оролцож сургалтын ач холбогдлыг онцолж мэндчилгээ дэвшүүлж оролцлоо.
Энэ удаагийн сургалт нь Архангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, СХД, СБД, Багануур, ХУД дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны тусламж үзүүлж эрүүл мэндийн байгууллага болох УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, МЯЭ, УАУТХ, ТТАХНЭ, Энэрэл зэрэг эмнэлэгүүдэд ажиллаж байгаа уламжлалтын болон сэргээн заслын 18 сувилагч нар хамрагдсан.

Сургалтаар ОУ-ын Монгол эмнэлгийн Амбулитори, хэвтэн эмчлүүлэх тасаг нэгжүүдээр тойролт хийж тусламж үйлчилгээний онцлогтой танилцаж зарим нэг тусламж үйлчилгээний аргуудыг үзүүлж суралцагсдаар гар бие гүйцэтгүүлэх зэрэг дадлажуулах эмнэлзүйн сургалтыг зохион байгуулжсан.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ