ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026/05/13Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар эхэллээ.
“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Эрүүл мэндийн улсын албаны дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж үг хэллээ.

Эрүүл мэндийн улсын албаны дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилалтын гол зорилго нь болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдэл, цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх, удирдлага зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах, мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, нөөц, зохион байгуулалтыг бодит нөхцөлд тулгуурлан тодотгоход оршиж байна.
Энэ удаагийн сургуулилалт нь Эрүүл мэндийн салбарт анх удаа улсын, бүсийн болон орон нутгийн түвшинд өргөн хүрээнд зохион байгуулагдаж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын байгууллага, цагдаа болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож буйгаараа онцлог юм гэв
Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дуурайлган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай явагдана.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны хүний нөөц сургалт, судалгаа, мэдээллийг хариуцсан мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэж, улсын хэмжээнд гамшгийн улмаас хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд учирсан хор хохирлыг арилгах, түүнээс хамгаалах, аврах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын хүч хүрэлцэхгүй тохиолдолд эмнэлгийн тусламжийн нөөцийг зохих хууль, тогтоомжийн дагуу дайчлан гаргуулах, хүний нөөцийн сургалт, судалгааг хариуцан оролцож байна.
_p7g6Bcb.jpg)
_49BnOZ9.jpg)



_FwPiXhI.jpg)
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ