Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эмчилгээний хүртээмж, эмчийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол–БНСУ хамтран ажиллана

2026/05/01

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам болон Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн хөгжлийн хүрээлэнгийн удирдлага, төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт зохион байгуулагдлаа.


Уулзалтад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, удирдлагын багийн гишүүд оролцсон бөгөөд БНСУ-ын талаас Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн газрын Олон улсын эрүүл мэндийн хэлтсийн захирал ноён Жү Чүл, туслах захирал ноён Со Жэ Хон нар оролцов.


Уулзалтаар дараах гол асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

• Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний оноштой иргэд БНСУ-д эмчилгээ хийлгэхэд тулгардаг визний хүндрэлүүдийг бууруулах

• Хөнгөлөлттэй нөхцөл бүхий гэрээт эмнэлгүүдийн хамтын ажиллагааг уян хатан болгох

• Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээний чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх

• Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-ын гэрээт эмнэлгүүдэд сургалт, дадлага хийх боломжийг өргөжүүлэх

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Цаашид талууд дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит үр дүн бүхий арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцов.



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар