Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Сувилахуйн “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх” 21 дэх удаагийн сургалт боллоо

2026/04/13

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах бодлогын хүрээнд сургалт эрхлэх байгууллагыг орон нутагт өргөжүүлэх, эмнэлзүйн сургалт удирдах эмч, сувилагч нарыг сургагч багшаар бэлтгэж чадавхижуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ээлжит сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 9–11ний өдрүүдэд зохион байгуулж, Ховд, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймаг болон Сонгинохайрхан дүүрэг, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЦССҮТ, ХАБЭМТ, Аддиктологийн төв зэрэг байгууллагын нийт 24 сувилагч хамрагдаж ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШААР бэлтгэгдлээ.

Тус сургалтыг өнөөдрийн байдлаар нийт 21 удаа зохион байгуулж, 500 шахам сувилагчийг сургагч багш, 50 гаруй сувилагчийг чиглүүлэгч багшаар бэлтгэн чадавхжуулсан байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар