Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2026.2 сар
5,561
Халдварт бус өвчин 2026.2 сар
578,942

МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧИН, ЭМГЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН 25 ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026/03/20

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон түүний удирдлагын баг БНСУ-д албан ёсны айлчлал хийж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чиглэл түүн дотроо Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн чиглэлээр иргэдэд хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, Хавдар судлалын үндэсний төвийн II цогцолборын хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг харилцан тохиролцож Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулсан.

            Энэ үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн чиглээр зайлшгүй шаардлагаар БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боложийг бүрдүүлэх зорилгоор тус улсын 25 эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Ингэснээр иргэд Монгол Улсад эмчлэх боломжгүй 25 өвчний чиглэлээр БНСУ-ын нэр бүхий 25 эмнэлгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломж бүрдэж байгаа юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар