Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ТУС ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

2026/02/17

XVII дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар болон байгууллагын хөгжил, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга Л.Оюунчимэг, Алтан гадас одонгоор Тусламж үйлчилгээний чанар магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Л.Бор, Захиргааны албаны ажилтан Г.Мөнхжаргал, Хөдөлмөрийн хүндэт медалиар Тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны дарга Б.Болортуяа, Хүний нөөцийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Ц.Даваахүү нар шагнагдаж төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. 

Төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан,  амжилт бүтээлийн дээдийг хүсч, сар шинийн мэнд дэвшүүлье.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар