Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.5 сар
20,722
Халдварт бус өвчин 2026.5 сар
1,586,267

Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2026/02/06

Казакстан улсад олон улсын чанар, магадлан итгэмжлэлийн бага хурал болж байна. Тус бага хурлыг ACQH буюу Олон улсын Магадлан Итгэмжлэлийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралд Итали, Израйл, ОХУ, Ирланд, Иран, Иордан зэрэг 10 гаруй улсын 200 гаруй хүн оролцож байна.

 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирал М.Одгэрэл, Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны дарга Б.Болортуяа нар цахимаар оролцлоо.

Энэ үеэр  тус төвөөс Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагын чанар, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг чанаржуулах, холбогдох чиглэлээр сургалт зохион байгуулах, олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, явц асуудлаар хамтран ажиллах юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар