Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.12 сар
52,882
Халдварт бус өвчин 2025.12 сар
3,529,942

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт зохион байгууллаа

2026/02/03

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын шинэчлэлийн хүрээнд шинэ төгсөгчийг чадавхижуулах, эмчийн ёс зүйг төлөвшүүлэх, орон нутгийн хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд нь мэргэшүүлж бэлтгэх зорилгоор “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт үе шаттай зохион байгуулж эхэлсэн.

Энэ хүрээнд Орхон, Дорнод, Ховд, Өвөрхангай, Өмнөговь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хөвсгөл, Булган, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт 11 эрүүл мэндийн байгууллага сургалт эрхлэх зөвшөөрөл авч, орон нутагт резидент эмч нарыг сургаж байна.

Орон нутагт зохион байгуулах энэхүү сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт эрхлэх байгууллага болох бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1 дүгээр сарын 30-ны өдөр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад 13 аймаг, 6 дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч, хүний нөөцийн мэргэжилтэн, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нар нийт 50 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон.

Уулзалтаар “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын зорилго, ач холбогдол, сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлага, эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтын зохион байгуулалтын талаар нэгдсэн мэдээллээр ханган, сургалтын орчин бүрдүүлэх, бэлтгэл хэрхэн хангах, сургалтын төлөвлөгөө боловсруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өглөө.

 Цаашид аймаг, дүүрэг тус бүрээр хуваарийн дагуу цахим зөвлөгөө өгч ажиллахаар зөвшилцлөө.  

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар