Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.12 сар
52,882
Халдварт бус өвчин 2025.12 сар
3,529,942

Мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгууллаа

2026/02/03

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж, 2024–2026 оны бодлого, стратегийн хэрэгжилт, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтад Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв оролцож салбарын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Уулзалтаар анхан шатны тусламжийг бэхжүүлэх, яаралтай тусламжийн үндэсний сүлжээ байгуулах, сэргээн засах тусламжийг бүх шатанд хөгжүүлэх зэрэг салбарын томоохон шинэчлэлийн бодлогыг танилцуулсан байна.

Мөн хүний нөөцийн сургалтын тогтолцоог шинэчлэх, ICD 11 нэвтрүүлэх, стандарт удирдамжуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэн батлуулах, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг үр дүнд суурилуулах зэрэг олон чухал асуудлыг өргөн хүрээтэйгээр хэлэлцэв.

Салбар зөвлөлүүд сургалтын чанар, хүний нөөцийн хомсдол, орон нутгийн тусламж үйлчилгээний хүндрэл зэрэг тулгамдсан асуудлаа хуваалцаж, хамтран шийдвэрлэх чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд ирэх долоо хоногт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар