Эрүүл мэндийн байгууллагуудын тайланг авч дууслаа
2026/02/02Тус төв нь Статистикийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу салбарын 2025 оны Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, хүчин чадал, төрөлжсөн мэргэшил, тусгай мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны тайланг журамд заасан хугацаанд авч нэгтгэж байна.

Дээрх тайлан, мэдээг 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бусад салбарын байгууллагууд батлагдсан маягт, аргачлалын дагуу хүлээлгэн өгдөг ба одоогоор мэдээллийн үнэн бодит байдлыг шалгах, нэгтгэх ажил хийгдэж байна.

Энэхүү тайлангийн нэгтгэлээр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жилийн үйл ажиллагаа, хүн амын төрөлт, нас баралт, өвчлөлийн 2025 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” нэгтгэгдэн гарч, шийдвэр гаргагч, мэдээлэл хэрэглэгчдэд хүргэх болно.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ