Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.12 сар
52,882
Халдварт бус өвчин 2025.12 сар
3,529,942

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудад 2026 оны 1 дүгээр улиралд явцын хяналт, үнэлгээ хийх хуваарь

2026/01/22

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн алба нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”, ЭМС-ын 2023 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”–ын хүрээнд 2026 онд нийт 105 магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад явцын хяналт, үнэлгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээрх журмуудад зааснаар магадлан итгэмжлэгдсэн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, технологи, гүйцэтгэлийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу тогтмол хянан үнэлж, дүнг жил бүр холбогдох зөвлөлд тайлагнах үүрэгтэй.

2026 оны эхний улиралд хяналт, үнэлгээнд хамрагдах байгууллагын жагсаалтыг хавсралтаар танилцуулж байна.

Анхааруулах нь

Хяналт, үнэлгээний товыг Тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтнүүд тухайн эрүүл мэндийн байгууллагатай урьдчилан холбогдож, хугацаа, зохион байгуулалтын мэдээллийг албан ёсоор мэдэгдэнэ.

2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНД ОРОХ БАЙГУУЛЛАГУУД

Эрүүл мэндийн байгууллага

Сонмедикөл центр, ХУД

Сэрсандимэд ХХК эмнэлэг,  ХУД

Бүсгүй БГБХН-ийн эмнэлэг, СБД

БЗД, Хавдар судлалын үндэсний төв

СБД, Сондра эмнэлэг

Бумаа санаа ББН-ийн эмнэлэг,  БГД

Бичил манал ӨЭМТ, БГД

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг

Зүүхэн эмнэлэг, Архангай аймаг

Хангай СЭМТ,  Архангай аймаг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,  БЗД

Евро-Эм ӨЭМТ,  БЗД

Монг-Эм эмнэлэг, БЗД

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

Нейротоп ХХК-ын Тайхар эмнэлэг,  Орхон аймаг

Очир Увидас клиник, Орхон аймаг

Гурван гал ӨЭМТ,  Хөвсгөл аймаг

Чандмань-Өндөр СЭМТ, Хөвсгөл аймаг

Их-Уул сумын сум дундын эмнэлэг,  Хөвсгөл аймаг

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар