Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна
2026/01/15Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг орон нутаг, анхан шатны нэгжид эрчимжүүлэх зорилгоор “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан” (ОНЭМА) бэлтгэх сургагч багш нарын сургалт явагдаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх гол шийдэл нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, түүнийг түшиглэсэн олон нийтийн оролцоо гэдгийг онцлон зөвлөсөөр ирсэн. Энэхүү сургалт нь олон улсын чиг хандлага, зөвлөмжтэй бүрэн нийцэж, Монгол Улсын бодит хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурлан хэрэгжиж байгаагаараа онцлог юм

Манай орны өргөн уудам газар нутаг, хүн амын тархмал суурьшил, ялангуяа эмзэг болон зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэхэд тулгарч буй сорилтуудыг бид бүгд сайн мэднэ. Ийм нөхцөлд Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан нь эрүүл мэндийн анхан шатны багийн салшгүй хэсэг болж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх, дэмжих үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Энэхүү сургалтын гол зорилго нь Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургагч багш нарыг чадавхижуулах, улмаар нийслэл, орон нутгийн түвшинд тогтвортой, чанартай сургалтыг зохион байгуулах чадавхыг бүрдүүлэхэд оршиж байна.
Энэ удаагийн сургалтад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн анхан шатны тусламж түүн дотор өрхийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан менежер болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар хамрагдаж байна.

Сургалтын гол ач холбогдол:
- - Сургагч багшаар дамжуулан цаашид өөрсдийн харьяа дүүрэг, орон нутагтаа олон нийтийн эрүүл мэндийн сайн дурын ажилтан, идэвхтнүүдийг сургаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд гүүр болон ажиллана.
- - Иргэдэд хамгийн ойр ажиллах “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ыг бэлтгэснээр өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг айл өрх бүрт хүргэн нийтийн эрүүл мэндийг дэмжих боломж бүрдэнэ.
- - Энэхүү үйл ажиллагаа нь Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ