Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллалаа

2025/12/31

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллаж, төвийн 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Уулзалтын үеэр төвийн захирал М.Одгэрэл үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай саналууд болон 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, ирэх оныг “Цахим хөгжлөөр манлайлах жил” болгон зарласантай уялдуулан хөгжлийн төвийн гүйцэтгэх үүргийг тодорхойлов.

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Эрүүл мэндийн хөгжлийн төв нь салбарын хэмжээнд ил тод, шуурхай, чирэгдэлгүй, иргэн төвтэй цахим үйлчилгээний хөгжлийг манлайлан хэрэгжүүлэгч байгууллага байж ажиллах ёстойг онцлоод дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:


  • Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, мэдээллийг цахимжуулах ажлыг системтэйгээр удирдан зохион байгуулах,

  • Иргэдээс ирж буй санал, гомдол, хүсэлтэд дүн шинжилгээ хийж, бодлогын шийдвэр гаргахад ашиглах,

  • Салбарын байгууллагуудын цахим чадавхыг нэмэгдүүлэх, нэгдсэн стандарт, уялдааг хангаж ажиллах.

  • Эмч, эмнэлгийн ажилтнуудад холбогдох мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх /зэргийн шалгалт, салбарын бодлого, чиглэл гэх мэт/

  • Цаасаар шаардлаггүй бичиг баримтуудыг цахимжуулах /эрүүл мэндийн хуудас, дэвтэр, жолооны, гэрлэлтийн, багш ажилчдын:

Мөн 2026 оныг “Цахим хөгжлөөр манлайлах жил” болгон зарласантай холбогдуулан, Эрүүл мэндийн хөгжлийн төв уг бодлогын гол хэрэгжүүлэгч, зохицуулагч байгууллага болж ажиллах бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг яаралтай, дунд болон урт хугацааны зорилт болгон ангилан хэрэгжүүлэх, жилийн эцэст иргэдэд чиглэсэн олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн эсвэл хэсэгчлэн шилжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Түүнчлэн дээрх чиглэлийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай бодлогын болон зохион байгуулалтын дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар