ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ЯВЦЫН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ХЭЛЭЛЦЭЖ, СУРГАЛТ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2025/12/30Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2025 оны 2 дугаар хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах хүрээнд аймаг, орон нутагт төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэний дагуу сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагын хүрээнд хийсэн үнэлгээний дүнг хэлэлцэж, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг шинээр олголоо.

Үндсэн мэргэшлийн чиглэлээр: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монголын уламжлалт анагаах ухааны төв эмнэлэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Аллергимед эмнэлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар зэрэг нийт 8 байгууллагад,

Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг нийт 4 эрүүл мэндийн байгууллагад сургалт эрхлэх зөвшөөрлийг тус тус сунгахаар шийдвэрлэв.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/12/25
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ