Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
2025/12/30
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах бодлогын хүрээнд сургалт эрхлэх байгууллагыг орон нутагт өргөжүүлэх, эмнэлзүйн сургалт удирдах эмч, сувилагч нарыг сургагч багшаар бэлтгэж чадавхижуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ээлжит сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 22–24-ний өдрүүдэд зохион байгуулж, Налайх болон Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн нийт 24 сувилагч хамрагдаж ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШААР бэлтгэгдлээ.

Тус сургалтыг өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй удаа зохион байгуулж, 480 шахам сувилагчийг сургагч багш, 50 гаруй сувилагчийг чиглүүлэгч багшаар бэлтгэн чадавхжуулсан байна.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/12/25
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ