ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЛЭЭ
2025/12/24“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өсвөр насныханд эрүүл амьдралын хэв маяг, сэтгэлзүйн дархлаа, эерэг харилцааны мэдлэг, дадал төлөвшүүлэх зорилготой Үе тэнгийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 6 сургуулийн сурагчид хамрагдаж, нийт 31 сурагч үндэсний үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэн гэрчилгээ гардан авлаа.

Сургалтыг АШУҮИС, МУБИС, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Зинт хүүхдийн эмнэлгийн багш, эмч, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж, өсвөр үеийн бие бялдар, сэтгэцийн онцлог, эрүүл амьдралын хэв маяг, харилцаа хандлагын талаарх онол, практик мэдлэг олгов.

Сургалтын хүрээнд өсвөр насныханд зориулсан, мэргэжлийн үг хэллэг багатай, зураг, схемд тулгуурласан “Найздаа туслая” нэртэй гарын авлагыг 14 сэдвийн хүрээнд боловсруулж, 1000 хувь хэвлэн сургалтад ашигласан байна.

Төслийн дараагийн шатанд үндэсний сургагч багш нар чиглүүлэгч багш, сургуулийн эмч нартай хамтран сурсан мэдлэгээ үе тэнгийн сурагчдадаа түгээн, 6 ерөнхий боловсролын сургуулийн 180 сурагчийг хамруулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийн эрүүл мэндийн боловсролыг үе тэнгийн арга зүйгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/12/25
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ