ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭРҮҮЛ МЭНД СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ, ОРОН НУТГИЙН 8 ТӨСӨЛД ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО
2025/12/23Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хамгийн чухал нь эрүүл мэнд-2025” тэтгэлэгт сургалт 2025 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
.jpg)
Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн ажилтан, сэтгүүлчид зэрэг 50 орчим төлөөлөгч оролцож, эрүүл мэндийн мэдээлэл харилцааны ур чадвараа дээшлүүлэв.
.jpg)
Сургалтын үеэр оролцогчдын дунд “Эрүүл мэндийн медиа төслийн тэтгэлэг”-ийг нээлттэй зарлаж, шилдэг 8 аймгийн төсөлд нийт 45 сая төгрөгийн санхүүжилт олголоо. Шалгарсан төслүүд нь орон нутгийн онцлогт тохирсон дараах чиглэлээр 30 хоногийн хугацаанд хэрэгжсэн байна:
Дундговь аймаг: Говийн ундны усны чанар ба иргэдийн эрүүл мэнд;
Завхан аймаг: Зонхилон тохиолдох элэг, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх;
Сүхбаатар аймаг: Амны хөндийн хортой, хоргүй хавдар (ХПВ)-ын талаарх ойлголт;
Дархан-Уул, Хэнтий аймаг: Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд.
.jpg)
Орон нутгийн сэтгүүлчид болон хэвлэлийн ажилтнуудыг чадавхжуулснаар эрүүл мэндийн мэдээллийг иргэдэд илүү хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэх боломж бүрдэж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлсэн чухал алхам болов.
.jpg)
Сургалтад оролцогчид эрүүл мэндийн салбарын мэдээллийг “айдас” төрүүлэх бус, иргэдийн зан үйлийг өөрчлөх, зөв дадал төлөвшүүлэх чиглэлээр бэлтгэх арга зүйд суралцсанаараа онцлог байлаа.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/12/25
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ