Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Томуу, томуу төст өвчний үеийн оношилгоо эмчилгээний уламжлалт анагаах ухааны нээлттэй сургалт

2025/12/23

Томуу, томуу төст өвчин, Ханиадны дэгдэлттэй холбогдуулан ЭМСайдын 2024 оны 511 дугаар тушаалаар батлагдсан "Томуу, томуу төст (дагшуур) өвчний оношилгоо эмчилгээний заавар"-ыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Тэжээхүй ухаан ТББ-тай хамтран “Томуу, томуу төст өвчний үеийн оношилгоо эмчилгээний уламжлалт анагаах ухааны нээлттэй сургалт”-ыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ZOOM дамжуулалтаар орон даяар зохион байгууллаа.

Сургалтын үед эмнэл зүйн 6 сургагч багш 8 сэдвийн хүрээнд эмч мэргэжилтнүүдэд онолын болоод эмчилгээ үйлчилгээний чиглэлээр мэдлэг олгож, онлайн дамжуулалтаар анхан, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын 250 эмч, мэргэжилтэн оролцсон бөгөөд сургалтын лекцийн үед бичлэг хийн хадгалж YOUTUBE сувагт нээлттэйгээр байршууллаа. Мөн сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд өмнөх мэдлэгээ бататган, зарим шинэ эмчилгээний арга туршлагаас суралцсан үр дүнтэй сургалт болсныг тодотгон цаашид энэ төрлийн сургалтуудыг давтамжтайгаар зохион байгуулж байхыг хүсч, хүсэлтээ албан ёсоор манай төвд хүргүүллээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар