“Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл хооллолт, аюулгүй хүнсний асуудлыг хэлэлцэв
2025/12/22Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлиг, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын салбарын хяналтын хэлтэс, боловсролын байгууллагын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, ханган нийлүүлэлт хариуцсан аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогч хамрагдлаа.
.jpg)
Хэлэлцүүлгийн хүрээнд:
- Хүнсний чиглэлийн хууль эрх зүйн орчны шинэчлэл,
- Төрийн худалдан авалтын тогтолцоо болон боловсролын байгууллагын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ,
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага, стандартын хэрэгжилт,
- Түүхий эдийн гарал үүсэл, хяналт, баталгаажуулалт,
- Хадгалалт, тээвэрлэлтийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ,
- Зөрчил, эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, засах тогтолцоо зэрэг асуудлыг хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бодит нөхцөл байдлыг дүгнэн, шийдэл, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь хүнс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, боловсролын байгууллага, хяналтын байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар хүүхдэд аюулгүй, эрүүл хүнсний орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

.jpg)

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/12/25
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ