Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Сургалт эрхлэх байгууллагыг сонгон шалгаруулах зар

2025/12/16

Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хүний нөөцийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Глобаль сангийн дэмжлэгтэй төгсөлтийн дараах нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах “Сургалт эрхлэх байгууллага”-ын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг мөрдлөг болгоно.

Сонгон шалгаруулалтаар дараах 2 чиглэлийн сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Үүнд:

1.    “Өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнд зориулсан мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт”-д 2 удаагийн сургалтаар нийт 120 оролцогч хамруулах;

2.    “Эрүүл мэндийн ажилтанд зориулсан нийгмийн эрүүл мэнд судлалын мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт”-д 2 удаагийн сургалтаар нийт 120 оролцогч хамруулах;

Сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлага:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;
  2. Сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцсэн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  3. Тухайн мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлээр батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтын төлөвлөгөөтэй байх;
  4. Сургалтын үйл ажиллагаа эрхлэх журамтай байх;
  5. Сургалтын чиглэлд нийцсэн сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, лаборатори, мэргэжлийн номын сан, байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж, интернэт бүхий компьютерийн танхим, суралцагчдад зориулсан өрөө гэх мэт сургалтын орчныг бүрдүүлсэн байх;
  6. Батлагдсан орон тоо бүхий сургалтын нэгж эсхүл төгсөлтийн дараахь сургалтын асуудал хариуцсан орон тооны ажилтантай байх;
  7. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх, сургалт удирдах багшийн 70-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх;
  8. Сургалт удирдах багшийн чадавхийг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;
  9. Тухайн чиглэлээр хэдэн суралцагч сургах хүчин чадлыг тооцсон 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх;

Сургалт удирдах багшид тавигдах шаардлага:

  1. Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсхүл ахлах ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;
  2. Тухайн мэргэшлээрээ найм ба түүнээс дээш жил ажилласан байх, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, практик үйл ажиллагааг уялдуулсан ажлын туршлагатай байх;
  3. Сургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан байх (тухайн байгууллагын үндсэн ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ, гэрээт ажилтны хувьд сургалт удирдах гэрээ байгуулах);
  4. Орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, эрүүл мэндийн удирдлага, тархвар судлал, статистик, эрүүл мэндийн бодлого судлалаар мэргэшсэн байх;

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан хүсэлт /сургалтын чиглэлийг тодорхой бичих/;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатоор батлуулсан хуулбар);  
  3. Төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагын дагуу бэлтгэсэн байгууллагын танилцуулга, үйл ажиллагаа тусламж, үйлчилгээний үзүүлэлт, сургалтын үйл ажиллагаа эрхлэх журам болон сургалтын нэгж, багшлах бүрэлдэхүүнийг баталсан шийдвэрийн хуулбар, сургалт удирдах багш нарын чадавхийн түвшинг тодорхойлсон баримт бичгүүдийн хуулбар (боловсролын түвшин, мэргэшил, мэргэжлийн зэрэг болон эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдснийг нотлох баримт бичгийн хуулбар), бусад нотлох баримт;
  4. Сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу гаргасан сургалтын төлөвлөгөө;
  5. Сургалтын түшиц болон сүлжээ эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар;

Материал хүлээн авах:

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төв (Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж – 13Б)-ийн бичиг хэрэг 101 тоотод цаасаар эсвэл admin@hdc.gov.mn и-мэйл хаягт файлаар ирүүлнэ үү.

ЭМС-ын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам” татах;

“Өрх, сумын эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнд зориулсан мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт”-ын хөтөлбөр татах;

“Эрүүл мэндийн ажилтанд зориулсан нийгмийн эрүүл мэнд судлал мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалт”-ын хөтөлбөр татах;

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар