Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын арга зүйч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

2025/12/15

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг нийт 47, үүнээс орон нутгийн 7 эрүүл мэндийн байгууллага зохион байгуулж байна.

Тус төвөөс төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага, суралцагч нарыг мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд сургалтын арга зүйч нарт зориулсан сургалтыг 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж сургалт эрхлэх 47 байгууллагын сургалтын албаны дарга, арга зүйч 50 орчим мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар  төгсөлтийн дараах сургалтыг үр дүнтэй зохион байгуулах үндсэн зарчим, сургалтын зорилго, зорилт, стратеги, үнэлгээ, сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг эрүүл мэндийн ажилтны бүртгэл hr.hdc.gov.mn -ийн цахим хяналт, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг агуулгын хүрээнд мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн.

Мөн сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээний нэгдсэн зөвлөмжийг танилцуулан, арга зүйн зөвлөгөө өгч, төгсөлтийн дараах сургалтын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар