Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

ДОТООДЫН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2025/12/15

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмнэлгийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах боломжтой эсэх чадамжийн үнэлгээг хийж, зөвлөмж, тайлан гаргаж, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах дотоодын  зөвлөх сонгон шалгаруулахад сонирхол илэрхийлэхийг урьж байна. Ажлын даалгаврыг https://moh.gov.mn/ болон https://www.hdc.gov.mn/ холбоосоор авч танилцана уу.

Зөвлөхөд тавигдах шаардлага:

  • - Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр магистр эсвэл докторын зэрэг
  • - Эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс тасаг, нэгжийн эрхлэгч болон түүнээс дээш удирдах албан тушаал эрхэлсэн ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, нийгмийн эрүүл мэнд чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • - Хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • - Төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Шаардагдах баримт бичгүүд:

1. Анкет (товч намтар) монгол хэл дээр;

2. Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбарууд;

3. Ажиллах хүсэлт (өрөгдөл) монгол хэл дээр;

4. Ур чадварыг батлахад туслах нэмэлт баримт бичгүүд.

Материал хүлээн авах:

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төв (Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж – 13Б), Их өгөдөл, судалгааны албаны 303 тоот өрөөнд цаасаар эсвэл damba.ganzorig@hdc.gov.mn и-мэйл хаягт файлаар ирүүлнэ үү.

Ажлын даалгавар татах

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар