Эрүүл мэндийн хөгжлийн төв БНЭУ-ын Аполло эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2025/12/11Эрүүл мэндийн хөгжлийн төв нь БНЭУ-ын Аполло эмнэлэг, байгууллагатай өнөөдөр /2025.12.11/ “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж байна. Санамж бичиг зурах үйл ажиллагаанд ЭМХТ-ийг төлөөлөн төвийн захирал М.Одгэрэл, албадын дарга нар болон БНЭУ- Аполло эмнэлгийн талаас Apollo Hospitals Enterprise Ltd.-ийн Дэд ерөнхийлөгч Др. Картик Анантараман нар оролцлоо

Уг санамж бичгийн хүрээнд хорт хавдрын эмчилгээний дэвшилтэт технологи, орчин үеийн хавдрын эмчилгээний хөгжлийг танилцуулах, Монгол-Энэтхэгийн хавдрын тусламж, үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
- Протон эмчилгээ болон орчин үеийн хавдрын эмчилгээний ахиц дэвшлийг Монголын мэргэжилтнүүдэд танилцуулах,
- Монгол-Энэтхэгийн хавдрын тусламж, үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Хавдрын тусламжийн зорилтот бүлгийг тодорхойлох асуудлаар мэргэжлийн түвшний хэлэлцүүлэг өрнүүлэх,
- Мэс засал, хавдар судлал болон бусад чиглэлийн эмч нарыг чадавхжууах юм
.jpg)
Түүнчлэн уг санамж бичгийн хүрээнд өнөөдөр 14:00 цагаас “Хавдрын эмчилгээний сүүлийн үеийн дэвшил” сэдвээр сургалт зохион байгуулна. Сургалтаар Протон эмчилгээ хичээлүүдийг БНЭУ-ын Аполло эмнэлгийн эмч нар заах бөгөөд манай улсын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн мэс заслын чиглэлийн эмч нар болох 50 хүн хамрагдлаа.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ