Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.10 сар
46,822
Халдварт бус өвчин 2025.10 сар
2,958,565

“ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИКИЙН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025/10/20

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2010 онд анх удаа Олон улсын статистикийн өдөр (World Statistics Day)-ийг тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 5 жил тутамд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ удаагийн буюу 4 дэх удаагийн тэмдэглэлт өдрийг дэлхий даяар статистик мэдээллийн ач холбогдол, чанартай нотолгоот мэдээллийн үнэ цэнийг онцлон 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв нь “Эрүүл мэндийн статистикийн 7 хоног” арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 20–25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээний зорилго нь эрүүл мэндийн салбарын их өгөгдөл, нотолгоот мэдээллийг шийдвэр гаргалтад ашиглахын ач холбогдлыг таниулах, мэдээллийн чанар, хүртээмж, хамрагдалтыг сайжруулах, статистикийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд орон нутгийн байгууллагууд эрүүл мэндийн статистикийн чанарыг сайжруулах, мэдээлэл хариуцсан ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахыг уриалсан албан бичиг хүргүүлээд байна. Эрүүл мэндийн статистик, мэдээллийн хамралтыг өргөжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын “Эм холбоо”, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо-той танхимын хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүдэд зориулсан цахим хэлбэрийн уулзалтыг мөн хийхээр төлөвлөж байна.

“Эрүүл мэндийн статистикийн 7 хоног”-ийн хүрээнд:

  • Эрүүл мэндийн их өгөгдөл, статистикийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах,
  • Статистикийн ач холбогдлыг иргэд, байгууллагуудад ойлгуулах,
  • Эрүүл мэндийн статистик мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
    чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар