“Эрүүл мэндийн үзүүлэлт, шинэчилсэн хувилбар”-ын танилцууллаа
2025/10/17Тус төвийн Их өгөгдөл, судалгааны албанаас 10 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн үзүүлэлт, шинэчилсэн хувилбарын танилцуулга” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр халдварт болон халдварт бус өвчин, нас баралт, эх, хүүхдийн эрүүл мэндийн шинэчилсэн үзүүлэлтүүдийг танилцуулж, эрүүл мэндийн статистик болон их өгөгдлийн салбарт тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

ЭМЯ-ны харьяа байгууллагууд, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, мөн НҮБ, ЖАЙКА, Азийн хөгжлийн банк, Вашингтоны их сургууль,ФАЙР (FIRE) зэрэг олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцсон танилцуулгын үеэр эрүүл мэндийн шинэчилсэн үзүүлэлтүүд, анхдагч мэдээллийн чанар, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, статистикч, бүртгэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах, төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов.

“Эрүүл мэндийн үзүүлэлтийн шинэчилсэн хувилбар”-ыг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулснаар эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээлэл, тоон өгөгдлийн чанарыг сайжруулах чухал алхам болсныг оролцогчид онцоллоо.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ