Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.10 сар
46,822
Халдварт бус өвчин 2025.10 сар
2,958,565

Сувилагчийн төгсөлтийн дараах сургалт, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулав

2025/10/16

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл нар АНУ-ын Rutgers их сургуулийн болон БНСУ-ын Олон улсын боловсрол солилцооны холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын сувилагч бэлтгэх бодлого, хөтөлбөртэй танилцаж, сувилагчийн ур чадварыг нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, АНУ-ын тус их сургуульд сувилагчдыг магистр, докторын хөтөлбөрт хамруулах талаар санал солилцлоо.


Мөн уулзалтаар сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын сувилагчийн боловсролын чанарыг сайжруулах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар