“Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, ОУ-ын сэтгүүлд өгүүлэл илгээх бэлтгэл” сэдэвт сургалт боллоо
2025/10/13ДЭМБ (WHO)-ын Номхон далайн баруун бүсийн “Эрүүл мэндийн ноцтой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн” Ашли Араширо (Ashley Arashiro) “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, Олон улсын сэтгүүлд өгүүлэл илгээх бэлтгэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж, эрүүл мэндийн судалгаа, өгүүлэл бичих арга зүй, олон улсын сэтгүүлд илгээх үе шат, шаардлагын талаар мэдээлэл авч, мэдлэгээ дээшлүүлэв.

Тус сургалт нь Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын судалгааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын түвшинд эрүүл мэндийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ