Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ

2025/09/24

Мэргэшлийн зэргийн нийтлэг болон тусгай шаардлага хангасан ажилтны зэрэг горилсон хүсэлтийг байгууллагын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, байгууллагын хүний нөөцийн ажилтан маягтын дагуу байгууллагын тодорхойлолтыг баталгаажуулан зэрэг горилогчийн Миний мэдээлэл – Зэрэг хэсэг дэх Гишүүнчлэл сонголтод тохируулсан, тухайн мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах нийгэмлэг сонголтын “Зэргийн шалгалтад бүртгүүлэх эрх өгөх эсэх” хэсгийг нээн байгууллагын тодорхойлолтыг хавсарган зэргийн шалгалтад хамрагдах эрхийг олгоно. Үүний дараа Зарлал – Мэргэшлийн зэргийн шалгалт сонголтоор шалгалтад бүртгүүлнэ.

БАЙГУУЛЛАГААС ЭРХ ОЛГОСНЫ ДАРАА ЗЭРЭГ ГОРИЛОГЧ НЬ ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

Байгууллагын хүний нөөц Миний мэдээлэл-Зэрэг-Гишүүнчлэл хэсэгт тодорхойлолтыг хавсаргаж зөвшөөрөл өгөхгүй бол ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЖ ЧАДАХГҮЙ байгаа.

1. Байгууллага нь бүртгэлгүй бол credit@hdc.gov.mn майлд Улсын бүртгэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараа PDF-р илгээж программд оруулна.

2. Хүний нөөцийн эрхгүй байвал дарга, хүний нөөц нь ажлын туршлага дээрээ томилогдсон тушаалаа оруулаад credit@hdc.gov.mn майлд байгууллага, өөрийн регистрийн дугаараа илгээж эрхээ авна.

3. Эрх авсан хүн нь солигдсон бол өмнөх хүн нь эрх авах хүний ажлын туршлага уруу орж байгууллага хариуцсан товчыг Тийм болгож өгнө.

Шалгалтын бүртгэлийн хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 26-ны 17 цаг 30 минутад дуусна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар