Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.10 сар
46,822
Халдварт бус өвчин 2025.10 сар
2,958,565

“Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багш, арга зүйч бэлтгэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.

2025/09/22

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2025 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багш, арга зүйч бэлтгэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.

Зорилго: Орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл заах багш нар бэлтгэх, эрүүл мэнд, арга зүйн чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулах.

Хугацаа: 2025 оны III, IV улирал

Санхүүжилт: 50,000,000₮

Хамрах хүрээ: Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сэтгэл зүйч, арга зүйч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багийн гишүүд

Хүлээгдэж буй үр дүн:

  • Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 120 багш эрүүл мэнд, арга зүйн чиглэлээр сургалтад хамрагдан, мэдлэгээ дээшлүүлж, чадавхжсан байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, сэтгэл зүйч, хоол зүйч, нийгмийн ажилтан болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл “Эрүүл мэндийн багш, арга зүйч” шинэ мэргэжилтний талаар мэдлэг ойлголттой болж, хамтын үйл ажиллагаа сайжирсан байна.

Оролцох байгууллагууд төслийг доорхи загвараар бэлтгэн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Загвар:

Мэдээллийг тус төвийн ХНХА-ны мэргэжилтэн З.Уянгалантай холбогдон авна уу. Утасны дугаар: 7011-0893

Төслийн загвар татах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар