“ХҮҮХДИЙН ЭРХ БА ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХЖУУЛАХ БАГЦ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025/09/19Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2025 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгааллын чиглэлээр анхан шатны Эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах багц сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.
Зорилго: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлсэнээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрүүл өсөлт хөгжлийг дэмжих үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх.
Хугацаа: 2025 оны III, IV улирал
Санхүүжилт: 50,000,000₮
Хамрах хүрээ: Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, эмч, сувилагч нар
Хүлээгдэж буй үр дүн:
- Анхан шатны ЭМБ-ын эмч, сувилагч, нийгмийн ажилтан, багийн гишүүд хүүхдийн эрх ба хамгааллын талаар нэмэлт мэдлэг, ур чадвартай болно.
- Өрхийн эмчийн гэрийн эргэлт хийх мөн ажлын байран дээр хүүхдэд үзлэг хийх үедээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг таньж, болзошгүй эрсдлийг илрүүлэх, мэдээлэх талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлнэ.
- Нийслэлийн бүх өрхийн эмнэлгийн эмч нар үзлэгийн үеэр хүүхдийн эсрэг хүчирхийллийн шинж тэмдгийг таних, илрүүлэх шалгуур үзүүлэлт бүхий хуудас, хариу арга хэмжээ авах зураглалыг багтаасан тараах материалаар хангагдана.
- Эцэг, эх асран хамгаалагч хүүхдийн эрхийн талаар мэдээлэлтэй болж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно.
- Нийслэлийн өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан, эмч, сувилагч нар хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэдээлэл өгөх сургалтын материал, гарын авлагаар хангагдана.
Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэдээллийг тус төвийн ХНХА-ны мэргэжилтэн З.Уянгалантай холбогдон авна уу. Утасны дугаар: 7011-0893
Төслийн загвар татах
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ