“6 НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ОНЦЛОГ, БИОХИМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ” СУДАЛГАА ХИЙХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025/09/19Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2025 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “6 настай хүүхдийн бие бялдрын онцлог, биохимийн зарим үзүүлэлтийг тодорхойлох” судалгаа хийх төсөл сонгон шалгаруулна.
Зорилго: 6 настай хүүхдийн бие бялдрын онцлогийг тодорхойлох, уг насны бүлгийн хүүхдүүдийн дунд тохиолдох зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн тархалтыг тогтоож, бодисын солилцооны биохимийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах.
Хугацаа: 2025 оны III, IV улирал
Санхүүжилт: 70,000,000₮
Хамрах хүрээ: Нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6,7 настай сурагчид
Хүлээгдэж буй үр дүн:
- Харьцангуй эрүүл 6-7 настай хүүхдийн бие бялдрын онцлог болон бодисын солилцооны биохимийн зарим үзүүлэлтүүд тодорхойлогдоно.
- Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт илэрсэн 6-7 настай хүүхдийн бие бялдрын онцлог болон бодисын солилцооны биохимийн зарим үзүүлэлтүүд тодорхойлогдоно.
Оролцох байгууллагууд төслийг доорх загвараар бэлтгэн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэдээллийг тус төвийн ХНХА-ны мэргэжилтэн З.Уянгалантай холбогдон авна уу. Утасны дугаар: 7011-0893
Төслийн загвар татах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ