“ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ, ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025/09/17Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2025 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилтнуудад эрүүл мэндийн сэтгүүл зүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгох” сургалт зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.
Зорилго: Эрүүл мэндийн байгууллагын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, сэтгүүлчдийг “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-н чиглэлээр чадавхжуулж, мэргэшүүлэх.
Хугацаа: 2025 оны III, IV улирал
Санхүүжилт: 90,000,000₮
Хамрах хүрээ: Нийслэл болон орон нутгийн сэтгүүлчид, Эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнууд
Хүлээгдэж буй үр дүн:
- Нийслэл болон орон нутгийн сэтгүүлч, эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан (ХМА)-уудад “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-н чиглэлээр чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж эрүүл мэндийн мэдээлэл харилцаа (health communication)-ны заавал мэдвэл зохих мэдлэг, ур чадварыг олгосон байна.
- Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл түгээх төсөл боловсруулж, орон нутагт хэрэгжүүлэх тэтгэлэг олгох
- “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-н гарын авлага боловсруулах, суралцагчдыг гарын авлагаар хангасан байна.
- Эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцоо, бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг цуг тухайд нь хүргэх тогтолцоог сайжруулсан байна.
- Сэтгүүлчид болон Эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудаас мэдээлэл, харилцааны чиглэлээр судалгаа авсан байна.
Оролцох байгууллагууд төслийг доорхи загвараар бэлтгэн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэдээллийг тус төвийн ХНХА-ны мэргэжилтэн З.Уянгалантай холбогдон авна уу. Утасны дугаар: 7011-0893
Төслийн загвар татах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ