Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.10 сар
46,822
Халдварт бус өвчин 2025.10 сар
2,958,565

“ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНД ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2025/09/17

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2025 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Өсвөр үеийнхний дунд үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалт” зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.

Зорилго: Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд үе тэнгийхний дунд сургагч багш  бэлтгэн, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх замаар сургуулийн болон нийгмийн түвшинд тогтвортой, хүртээмжтэй эрүүл мэндийн боловсрол олгох.

Хамрах хүрээ: Нийслэлийн Ерөнхий боловсролын улсын болон хувийн хэвшлийн сургуулийн 200 хүүхэд хамруулна. 

Хугацаа: 2025 оны III - IV улирал

Санхүүжилт: 60,000,000₮

Хүлээгдэж буй үр дүн:

  1. 1. Үе тэнгийн зөвлөгчийг үндэсний түвшинд бэлтгэсэн байна.
  2. 2. Өсвөр үеийнхний дунд улсын хэмжээнд үе тэнгийн сургагч багш бэлтгэгдсэнээр сурагчдын дунд зөв чиг хандлагатай нөлөөллийн аян өрнүүлнэ.
  3. 3. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсрол дээшилж өөрийн бие бялдар, сэтгэц-нийгэм, сэтгэц-нөхөн үржихүйн хөгжлийн талаар илүү сайн ойлголттой болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэг болно.

Оролцох байгууллагууд төслийг доорхи загвараар бэлтгэн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Мэдээллийг тус төвийн ХНХА-ны мэргэжилтэн З.Уянгалантай холбогдон авна уу. Утасны дугаар: 7011-0893

Төслийн загвар татах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар