“ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН БАГШ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025/09/17Хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн бий болгох “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний 2025 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус төвөөс “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн багш чадавхижуулах” сургалт зохион байгуулах төсөл сонгон шалгаруулна.
Зорилго: Эрүүл мэндийн сэтгүүл зүйн багш нарыг чадавхжуулах, мэргэшсэн багш бэлтгэх.
Хугацаа: 2025 оны III, IV улирал
Санхүүжилт: 20,000,000₮
Хамрах хүрээ: Сэтгүүлч болон эрүүл мэндийн байгууллагын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтнууд
Хүлээгдэж буй үр дүн:
- “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх чадамж бүхий эрүүл мэндийн мэдээлэл, харилцаа (health communication)-ны мэдлэг, ур чадвартай мэргэшсэн багш нар бэлтгэгдсэн байна.
- Эрүүл мэндийн сэтгүүл зүйн чиглэлээр багш нарт зориулсан гарын авлагатай болсон байна.
Оролцох байгууллагууд төслийг доорхи загвараар бэлтгэн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн admin@hdc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэдээллийг тус төвийн ХНХА-ны мэргэжилтэн З.Уянгалантай холбогдон авна уу. Утасны дугаар: 7011-0893
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 11-р сард… 2025/10/24
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ