Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Сургалт эрхлэх байгууллагуудын анхааралд

2020/07/03

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/76 дугаар “Журам батлах тухай” тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний багц цагийн богино хугацааны цахим сургалт зохион байгуулах түр журам” батлагдсан.

Иймд дээрх журмын 3 дахь хэсэг “Цахим сургалтын хичээл, тавигдах шаардлага” болон 5 дахь хэсэг “Цахим сургалтын мэдээний сан, програм хангамж” хэсэгт заасан шалгуурыг хангасан эмнэлгийн мэргэжилтний багц цагийн богино хугацааны цахим сургалтыг зохион байгуулах эрх хүсэх сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллагын мэргэжлийн нийгэмлэг, холбоод материалаа бүрдүүлэн 2020 оны 07 дугаар сарын 08ы өдрийн 17:30 цагийн дотор ажлын албанд албан бичгээр ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж 13 Б, 210648, шуудангийн хайрцаг 187, Утас: 70110893

Тавигдах шаардлага:

Эмнэлгийн мэргэжилтний багц цагийн богино хугацааны цахим сургалт зохион байгуулах сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх
  • Сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцсэн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Тухайн сургалтын чиглэлээр батлагдсан сургалтын төлөвлөгөөтэй байх
  • Сургалтын үйл ажиллагаа эрхлэх журамтай байх
  • Төгсөлтийн дараах сургалтын асуудал хариуцсан орон тооны ажилтантай байх
  • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх
  • Сургалт удирдах багшийн чадавхийг тасралтгүй сайжруулах 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх
  • Тухайн чиглэлээр нэг жилд хэдэн суралцагч сургах хүчин чадлыг тооцсон 3-5 жилийн төлөвлөгөөтэй байх

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. 1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  2. 2. Сургалтын чиглэл, үндэслэл, хэрэгцээ шаардлага, гарах үр дүн, сургалтын төрөл, дэд төрөл, хэлбэрийг тодорхой тайлбарласан албан бичиг
  3. 3. Төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагын дагуу бэлтгэсэн байгууллагын танилцуулга, байгууллагын дотоод журам, сургалтын үйл ажиллагаа эрхлэх журам болон сургалтын нэгж, багшлах бүрэлдэхүүнийг баталсан шийдвэрийн хуулбар, сургалт удирдах багш нарын чадавхийн түвшинг тодорхойлсон баримт бичгүүдийн хуулбар /боловсролын түвшин, мэргэшил, мэргэжлийн зэргийг нотлох баримт бичгийн хуулбар/, бусад нотлох баримт 
  4. 4. Батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

Утас: 88112227 /Б.Дарьбум – Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн/

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар